1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer>

Үг

  • "Монгол хүний чанар нь сэтгэлийн тэнхээ, оюуны чадавхи юм - "
  • "Хэтийн зорилго үгүй хүнд ойрын зовлон мундахгүй - "
MongolianEnglish (United Kingdom)

Хувь хүний хөгжлөөс улс орны хөгжил хамаарна

БХИС-ийн 4-р курсын оюутан, “Монгол Тэмүүлэл” клубын гишүүн М.Хишигбаяр:

- Монгол тэмүүлэл клубын гишүүнчлэлийн семинарын уулзалт ярилцлаганд оролцон, лекц сонслоо. Лекцийн тухай сэтгэгдэл болон семинарын бусад сониноос хуваалцана уу?

- Шинэ ондоо “Монгол тэмүүлэл”-ийн гишүүд бид юуг хийж бүтээх, энэ жилдээ ямар үйлийг эрхэм зорилго, үндсэн чиглэл болгон хэрэгжүүлэх вэ гэдгийг уулзалт семинараараа хэлэлцэж ярилцлаа. Лекцийн хувьд хүний хөгжлийн асуудлын талаар байсан. Хүний хөгжил гэхээр л бид бүгд НҮБ-аас тогтоосон гурван индексийг ярьдаг. Харин уг лекцэнд “хүн чанар, төлөвшил, ёс суртахууны өндөр хөгжил бол хүний хөгжлийг тодорхойлох монгол ухаан юм” гэсэн цогц ойлголтыг гарган тавьснаараа илүү шинэлэг байлаа.

Миний хувьд хүн дотроосоо өөрийгөө өөрчилж хүнлэг, ёс суртахуунтай байвал ажил үйлс ч илүү бүтэмжтэй байж чадах юм байна гэдгийг ойлгож авлаа. Миний ажил үйлс бүтэмжтэй байна гэдэг маань цаашлаад “Монгол тэмүүлэл” клубын хувьд ч мөн сайнаар нөлөөлөх болно. Энэ лекцээс олж авсан эрч хүчээрээ клубын маань гишүүд өмнөх жилүүдээсээ ч илүү ажлыг бүтээх болно гэдэгт итгэлтэй байна. Лекцийн дараагаар гишүүдийн хооронд чөлөөт микрофон аялж, халуун дулаан яриа өрнүүлэн, өвлийн амралтаар хийх зүйлийнхээ төлөвлөгөө болон өнгөрсөн ондоо хийж бүтээсэн ажлаа тайлагнаж, түүнийгээ үнэлж дүгнэн хоорондоо санал солилцсон.

- 2011 оны төлөвлөгөөгөө гаргасан гэлээ. Энэ төлөвлөгөөний тухай яриач?

- 2010 онтой харьцуулахад хэд хэдэн томоохон ажлуудыг нэмсэн байгаа. Тухайлбал НҮБ-аас гаргасан Гэгээрлийн хуанлийн дагуу “Уучлалын өдөр”, “Талархлын өдөр”, “Өгөх өдөр”, “Номын баяр” гэх зэргийн баярын өдрүүдийг нэмж эдгээр өдрүүдэд тусгайлан зориулсан арга хэмжээ, үйл ажиллагааг хийхээр төлөвлөж байна. Энэ нь илүү далайцтай мөн үр өгөөжтэй болох болов уу гэж бодож байгаа.

- “Монгол ухаанаар дархлаажуулах” зорилттой ажилладаг байгууллагын хувьд хийхээр төлөвлөж буй ажлууд зорилготойгоо хэрхэн холбогдож байгаа бол?

- “Эх оронч үзлийн өдөр”, “Эх хэлний өдөр” зэргийг бид зохион байгуулж байгаа нь шууд утгаараа монгол ухаанаар дархлаажуулах бидний зорилттой холбогдож байгаа. Гэхдээ бүхий л үйл ажиллагаа маань шууд болон шууд бус замаар ямар нэгэн байдлаар монгол ухаантай холбогдож байдаг. Ер нь монголоороо хүн бүр омогших дуртай байдаг атлаа монгол хэлээ зөв сайхан хэрэглэж, босоо бичгээ мэддэггүй. Энэ асуудлыг Монгол тэмүүллийн илтгэлийн тэмцээндээ ч бас дурьдаж байсан. Үүнийг ойлгуулж, ухааруулж, ухамсарт нь шингээж өгөх өргөн хэмжээний компанит ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

- Өнөөдрийн лекцэнд дурдагдсан хүний хөгжлийн тухай ойлголт чиний өмнөх ойлголттой хэрхэн дүйцэж байна?

- НҮБ-аас гаргасан хүний хөгжлийг тодорхойлох хүчин зүйлээс гадна хүн чанар гэх ойлголтын тухай яриа нь миний хувь хүний үзэл бодолтой яг цав тохирч байлаа. Ёс суртахуунлаг байдал, хүмүүжилтэй байдлыг хэрхэн бий болгох вэ гэдгийг харуулсан агуу ухаан бол монгол ухаан байдаг. Угаас монголчууд үр хүүхдээ хүмүүжилтэй, зөв хүн болохыг сургадаг. Цэндмаа захирлын яриа сэтгэлд маш их хүрсэн шүү. Түүний ярианаас тэмдэглэж авууштай, нээрээ тийм юм байна шүү гээд уулга алдмаар, мэдэж авах зүйл их байлаа.

- Тогтвортой хөгжлийн талаар ямар ойлголттой явдаг вэ?

- Тогтвортой хөгжлийн талаарх олон суурь ойлголтуудаас байгаль орчны тогтвортой хөгжлийн асуудал миний анхаарлыг илүү их татдаг. Байгаль орчноо хайрлаж хамгаалах нь улс орны, яам агентлагийн үүрэг бус харин миний, чиний, бид бүгдийн үүрэг. Тогтвортой хөгжлийг бий болгохын тулд иргэн нэг бүрийн оролцоо хамгийн чухал. Бидний нэн тэргүүнд хийх ёстой ажил бол байгаль орчноо хамгаалах явдал.

Ил задгай хогоо хаяхгүй байснаараа байгалиа хамгаалж байгаа хэрэг юм. Энэ мэт энгийн зүйлээс л том зүйл бүтдэг. Энэ бүгдийг биелүүлэх эсэх нь хувь хүний гэр бүлийн хөгжил болон өөрийнх нь хөгжлөөс хамаардаг болов уу. Хүн бүр өөрийн үүргээ ухамсарлаад, байгаль орчиндоо ээлтэй үйл ажиллагаа зохион байгуулж эхэлвэл тогтвортой хөгжилд улам илүү ойртоно гэж би хувьдаа боддог. Тогтвортой хөгжилд улсын хөгжлөөс илүүтэй хувь хүний хөгжил нөлөөлөх байх. Хувь хүн хөгжинө гэдэг маань тухайн байгууллага хөгжинө, байгууллага хөгжсөнөөр улс орон хөгжихийн үндэс болно. Өөрөөр хэлвэл хүн нь хөгжсөн улс орон тогтвортой хөгжилд хүрч чадах юм.

- Өвлийн амралтаараа хийж бүтээхээр төлөвлөсөн зүйл юу байна?

Би 4-р курсын оюутан учраас дипломын ажилдаа илүү цаг зарцуулна. Би зориуд нийгэмд тулгамдаж буй асуудлын нэг болох “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн тулгуур хотын захирагчийн бүрэн эрхийн хэрэгжилт” гэсэн сэдвийг сонгосон. Мэдээж “Монгол тэмүүлэл” клубын үйл ажиллагаанд идэвхитэй оролцоно. Эн тэргүүнд “Эртэч Монгол” өвлийн фестиваль уулзалтанд оролцохоор төлөвлөөд байна. 

Зарлал мэдээлэл

Эртэч Монгол” 81 дэх ажил хэрэгч уулзалт 2014.04.17-ны Пүрэв гарагийн өглөө 06:30 цагаас УИД-ийн 6 давхарт болно. 

Гэгээрлийн цагаар Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр оролцож "Боловсролын чанарын шинэчлэл" боловсролын тогтолцоонд гарч байгаа өөрчлөлт шинэчлэлийн талаар ярилцаж, мэдээлэл солилцоно.

Лавлах утас: 70127080, 99870290, 88877897

https://www.facebook.com/groups/ertechmongol/

 http://www.facebook.com/groups/ertechmongol/

Гишүүд : 178
Мэдээлэл : 886
Вэб холбоос : 6
Мэдээллийг Үзсэн Тоо : 1679874

Хандив

Та ”Монгол тэмүүлэл”-ийг дэмжиж, ХААН банкин дахь “Монгол тэмүүлэл-Сайхан Монгол орон” – 5011137379 тоот дансанд хандив өргөнө үү!

Login Register





Нэвтрэх
Register