1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer>

Үг

  • "Монгол хүний чанар нь сэтгэлийн тэнхээ, оюуны чадавхи юм - "
  • "Хэтийн зорилго үгүй хүнд ойрын зовлон мундахгүй - "
MongolianEnglish (United Kingdom)

Барак Обамагийн "Амжилтын түүх"

Барак Обама 1961 онд Хавай мужийн Хонолулу хотод төрсөн бөгөөд тэнд амьдралынхаа эхний хэдэн жилийг өнгөрөөжээ. Түүнийг хорвоод мэндлээд хэдэн жил өнгөрсний дараа эцэг эх нь салсан юм. Обамаг 6 нас хүрэхэд ээж нь дахин гэрлэсэн. Энэ удаад Индонез хүнтэй. Тэрээр ээж, дүү охин болон хойд эцэг Лоло Соэторотой Индонез рүү нүүжээ. Тэнд 4 жил амьдарсан бөгөөд

Жакартагийн улсын сургуульд сурдаг байсан ажээ.

Дараа нь Хавай руу буцаж ирээд ээжийнхээ эцэг эхтэй нь амьдардаг болсон. 1979 онд Хонолулугийн алдарт “Пунахоу” хувийн сургуулийг төгссөн. Дунд сургуульд сурч байхдаа Обама сагсан бөмбөгт их сонирхолтой байсан гэнэ. 1979 онд тэрээр Пунахоу багийн бүрэлдэхүүнд тоглож байхдаа мужийн аварга болж байсан удаатай. Мөн тэр ондоо Барак Обама сургуулиа төгссөний дараа Лос-Анжелесийн коллеж рүү элсэж хэсэг хугацааны дараа 1983 онд төгссөн Колумбын их сургууль руугаа шилжсэн байна

Хөдөлмөрийн намтар - Барак Обамагийн карьерын эхлэлийг 1981 он гэж хэлж болно. Тухайн үед тэр хувийн сургуулиасаа Колумбын их сургууль руу шилжиж дараа нь Харвард руу хуульчийн зэрэглэл авахын тулд үргэлжлүүлж сурах шийдвэр гаргасан.

Обамагийн хувьд их сургуульд судалдаг болсон үндсэн хичээлүүд нь улс төр судлал ба олон улсын харилцаа болж 1983 онд тэрээр бакалаврын зэрэгтэй болсон байна.

Тэрээр их сургуулиа төгссөний дараа эхний нэг жилдээ олон улсын бизнес-нэгдэлд томоохон корпорациудад санхүүгийн ба олон улсын бизнес нийтлэл болон тайлан бэлддэг зохиолч,санхүүгийн шинжээчээр ажиллаж байсан нь түүнд дараагийн боловсролын талбарыг сонгоход тус болжээ.

Обама 1985 онд Чикаго руу нүүж сүм ба нийгмийн байгууллагуудын үйл ажиллагааг зохион байгуулдаг худалдааны бус талбарт захирал хийдэг байхдаа ядуу иргэдийн боловсролд өөрчлөлт оруулах болон ажилгүйчүүдийг сургалтанд хамруулах гэх мэтийн төслүүд дээр 1988 оныг дуустал ажилласны дараа Харвардын хуулийн сургуульд орсон байна.

1990 онд Барак Обама Харвардын хуульчдын клубын анхны хар арьстан ерөнхийлөгч болж байсан. 1991 онд тэр хуулийн шинжлэх ухааны доктор болоод Чикаго руу буцжээ. 1992 онд Чикагод хэд хэдэн нийгмийн төслийг хэрэгжүүлэх сонгуулийн компанийг зохион байгуулж толгойлсон.

Тэрээр 1993 онд «Минер, Барнхилл ба Галлант» нэртэй хуулийн том байгууллагад бага ажилтны албан тушаал дээр ажиллаж 3 жилийн дараа зөвлөх болсон. Тэр үед түүний сонирхдог байсан зүйлс бол иргэний эрх ба нийгмийн ажил байж гэнэ. Мөн 1993 онд тэрээр Чикагогийн их сургуулийн хуулийн ангид лекц уншиж эхэлсэн байна.

Обамагийн улс төрийн карьер нь 1996 – 2004 онуудад 8 жилийн турш Ардчилсан намыг төлөөлсөн бөгөөд 2004 онд Иллинойс мужийн сенатад эхэлсэн. 2000 онд Обама Төлөөлөгчдийн Зөвлөхөд нэр дэвшсэн боловч “хар ирвэс” хөдөлгөөний оролцогч конгрессын гишүүн Бобби Рашд ялагдсан байна. Мужийн сенатад Обама ардчилсан үзэлтэнтэй мөн бүгд найрамдах улсыг дэмжигч нартай ч хамтардаг байлаа. Энэ 2 намын төлөөлөгчид нь татварыг багасгаж эмзэг тарчиг гэр бүлийг дэмжих улс төрийн хөтөлбөр дээр хамтран ажилладаг байжээ. Обама сургуулийн өмнөх боловсролыг идэвхитэй дэмжигч байсан мөн мөрдөн байцаалтын байгууллагуудын хяналтыг хатуужуулах арга хэмжээг дэмжиж байжээ.

2004 онд Обама Иллинойс мужийг АНУ-ын сенатын нэг байранд нэр дэвшүүлэх тулаанд орсон. Тэр Праймеризад 6 нэр дэвшигчийг тэргүүлж чаджээ. 2005.01.04-нд тэр үүргээ гүйцэтгэж эхэлсэн бөгөөд АНУ-ын түүхэн дахь 5 дахь хар арьст сенатор болсон. Обама гадаад орчны асуудлын ба нийгмийн ажлын, ахмадын хэргийн мөн олон улсын харилцааны зэрэг хэд хэдэн хорооны бүрэлдэхүүнд орсон..

Өмнө нь мужийн сенатад байсан шигээ Обама Бүгд найрамдах улсыг дэмжигчидтэй хамтарсан тэр дундаа засгийн газрын үйл ажиллагааг тунгалаг болгох хууль тогтоол дээр ажиллаж эхэлжээ. Обама сенатор хэвлэл мэдээллийнхний хайрыг татаж чадсан бөгөөд удалгүй Вашингтонд анхаарал татдаг хүмүүсийн тоонд багтдаг болсон юм. 2006 оны намар ажиглагчид түүнийг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой гэж ярих болсон. 2007 оны эхээр Ардчилсан намынхны онцолж байгаа хүмүүсийн тоонд Обама Хиллари Клинтоны дараа орсон. Гэхдээ праймеризийн үр дүнд тэр үед энэхүү намын дэвшигч байсан Обама ялжээ.

Хувийн амьдрал 1989 онд Обама хуулийн компанид ажиллаж байхдаа тэр үед хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан ирээдүйн эхнэр Мишель Робинсонтой танилцсан юм. Хуулийн шинжлэх ухааны докторын зэргийг хамгаалсаны дараа 1992 онд Барак Обама Мишель Робинсон нар гэрлэсэн байжээ. Тэд Малия /8 настай/, Саша /5 настай/ гэдэг хоёр охинтой. Барак ба Мишель Обама Чикагогийн христийн сүмд очдог гэж албан ёсны намтар дээр бичигдсэн байдаг. Тэд гэр бүлээрээ Христийн нэгдсэн сүмд тогтмол очдог ажээ.

Сонирхол Обама зөвхөн улс төрийн ажилтнаас гадна зохиолч юм. Одоогийн байдлаар түүний намтараас сэдэвлэсэн “Ааваасаа өвлөсөн мөрөөдөл”, мөн улс төрийн бодлогын талаар бичсэн “Итгэлийн зориг” зэрэг хоёр ном хэвлэгдээд байна. Одоо түүний эхнэр хүүхдүүдтэйгээ хамтран бичсэн хүүхдүүдэд зориулагдсан ном нь хэвлэгдэхэд бэлэн болоод байгаа аж. Нэмж дурьдхад “Ааваасаа өвлөсөн мөрөөдөл” номын аудио хувилбар нь 2006 онд Grammy шагналыг хүртсэн юм.

Өрсөлдөгчид Одоогоор Обамагийн улс төрийн хамгийн гол өрсөлдөгч нь Аризона мужийн сенатор Джон Маккейн юм. Нэгдсэн горилогчдын сонгуульд улс төрийн гол өрсөлдөгч нь Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтон байсан.

Сул талууд Өөрийн намтарыг бичсэн “ Ааваасаа өвлөсөн мөрөөдөл” номондоо хэцүү үедээ тэр хар тамхи сонирхож байсан гэдгээ бичжээ. Гэхдээ “сонирхож байсан” гэдэг нь марихуан ба кокаин хэрэглэх мөнгөтэй байсан хүний хувьд бол нэлээн чанга сонсогдох үг л дээ. Ерөнхийлөгч залуус яагаад хар тамхийг сонирхдогийг ойлгодог. Энэ нь ийм том улс төрчийн хувьд маш аюултай мэдээлэл юм. Жишээ нь, Билл Клинтонийг оюутан байхдаа марихуантай тамхи татсан явдлыг хүмүүс удаан хугацааны турш санаж явсан. Гэвч Барак Обама өөрийнхөө хуучны нүгэл ба алдаануудаа олон нийтэд зарласан юм.

Одоо ч гэсэн Обама бүр мөсөн муу зуршлаасаа салж чадаагүй гэдэг. АНУ-ын Ерөнхийлөгч тогтмол бус тамхичин. Энэ нь тодорхой нөхцөлд л тамхи татдаг хүмүүсийг тодорхойлсон хэллэг. Найзуудтайгаа наргихдаа эсвэл ресторанд сайхан хоол идсэний дараа тамхи татдаг.

Обамагийн бас нэг сул тал бол хар арьстан гэдэг асуудал. Хар арьст хүн амын нэг хэсэг ба энэхүү цөөн тоотой хүмүүсийн нөлөөтэй төлөөлөгчид нь Обамаг өөрийн хүн гэж хүлээн зөвшөөрөхийг яараагүй гэдэг нь сүүлд мэдэгдсэн. Учир нь Обама Өрнөд Африкаас Америк тив рүү боолчлогдож ирсэн “жинхэнэ” америк негр биш байлаа. Үүнээс гадна тэр Афро-Америк улс төрчдийг бодвол хар арьстнуудын эрхийн төлөө тэмцэлд оролцож үзээгүй. 2007 оны 3 сард Обамагийн ээжийнх нь гэр бүл боолчлол эрхэлдэг байсан гэсэн мэдээллийг хэвлэлийнхэн тараасны дараа нөхцөл байдал хүндэрсэн.

Давуу талууд Барак Обама Ерөнхийлөгч болох ирээдүйтэй гэгддэг цорын ганц хар арьстай улс төрч бишээ. Тэгэхдээ түүний чадварыг хэн ч үгүйсгэдэггүй. Обама бол эргэлзээгүй улс төрийн нарийн мэдрэмжтэй бөгөөд зөвхөн авъяаслаг олон нийтийн ажилтан ба уран илтгэгч нарт байдаг тэрхүү онцгой ховор заяагддаг харизмтай. Обама уран илтгэгчийн аргуудыг маш сайн эзэмшсэн.

Барак Обама хэвийн бус үзэл бодолтой хүн. Тэрээр эмэгтэйчүүдийн абортонд орох эрх, түншийн эх үүсвэрийг өөр аргаар олох, цагаачдад хандах хандлагуудыг зөөлрүүлэх талаар ярьдаг. Тэр бол Америкийн бодит байдлын бүхий л хүрээнд үнэхээр ардчилсан үзэл бодлыг баримталдаг хүн.

Амжилт ба бүтэлгүйтэл Обама эхний том амжилтаа оюутан байх үедээ олж байсан. 1990 онд Барак Харвардын хуульчдын клубын 100-аад жилийн түүхэнд дэх анхны хар арьст ерөнхийлөгч болж байсан нь хар арьст оюутныг онцгой гэж харагдуулсан анхны явдал юм.

Обамагийн 2 дахь том ялалт бол сенаторын суудал. 2004.7.29-нд Обама улсын Ардчилсан намын цуглаанд хандаж үг хэлсэн. Түүний зурагтаар шууд гарч байсан илтгэл нь түүнд АНУ-д алдар нэрийг авчирсан юм. Сенаторын суудалд нэр дэвшигч нь сонсогчдыг Америк нийгмийн үндэс рүү эргэн очиж АНУ-ыг дахин “нээлттэй боломжийн орон” болгохыг уриалж байлаа. Нээлттэй боломжийн төгс байдлыг өөрийнхөө ба аавынхаа намтарын жишээн дээр харуулсан юм.

3 дахь буюу түүний хамгийн том ялалт нь та бүхний мэдэж байгаагаар АНУ-ын Ерөнхийлөгч болсон явдал билээ.

Зарлал мэдээлэл

Эртэч Монгол” 81 дэх ажил хэрэгч уулзалт 2014.04.17-ны Пүрэв гарагийн өглөө 06:30 цагаас УИД-ийн 6 давхарт болно. 

Гэгээрлийн цагаар Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр оролцож "Боловсролын чанарын шинэчлэл" боловсролын тогтолцоонд гарч байгаа өөрчлөлт шинэчлэлийн талаар ярилцаж, мэдээлэл солилцоно.

Лавлах утас: 70127080, 99870290, 88877897

https://www.facebook.com/groups/ertechmongol/

 http://www.facebook.com/groups/ertechmongol/

Гишүүд : 178
Мэдээлэл : 886
Вэб холбоос : 6
Мэдээллийг Үзсэн Тоо : 1679801

Хандив

Та ”Монгол тэмүүлэл”-ийг дэмжиж, ХААН банкин дахь “Монгол тэмүүлэл-Сайхан Монгол орон” – 5011137379 тоот дансанд хандив өргөнө үү!

Login Register





Нэвтрэх
Register