1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer>

Үг

  • "Монгол хүний чанар нь сэтгэлийн тэнхээ, оюуны чадавхи юм - "
  • "Хэтийн зорилго үгүй хүнд ойрын зовлон мундахгүй - "
MongolianEnglish (United Kingdom)

Хүү

Вьетнамын дайны дараа... Гэртээ харих гэж буй нэгэн цэрэг Сан-Францискогоос гэр лүүгээ залгалаа.

- Ааваа ээжээ би харих гэж байна. Эхлээд нэг юм гуйж болох уу? Би нэг найзтайгаа хамт очих гэсэн юм.

- Тэгэлгүй яахав найзтай чинь танилцахдаа баяртай байх болно.

- Заавал хэлэх хэрэгтэй бас нэг зүйл байна. Найз маань дайны үеэр тэсрэх бөмбөгөнд өртөж шархтаад нэг хөл, нэг гаргүй болчихсон. Өөр очих газар байхгүй болохоор бидэнтэй хамт амьдрахыг зөвшөөрөөч.

- Үүнийг сонсоход харамсалтай байна хүү минь. Түүнийг байж болох өөр газар олоход нь тусалж болох юм.

- Үгүй ээ, би түүнийг бидэнтэй хамт байхыг хүсэж байна.

- Хүү минь түүнийг биднээс юу хүсэж байгааг нь чи мэдэхгүй байна. Түүн шиг тахир дутуу хүн бидэнд хүнд ачаа болно. Бид өөрсдийн гэсэн амьдралтай улс. Ийм мэт зүйлс бидний амьдралд төвөг дарамт болохыг бид зөвшөөрөхгүй. Чи наад найзаа орхиод хүрээд ир.

Яг энэ үед хүү утсаа тасаллаа. Хүүгийн гэр бүл хэсэг хугацаанд хүүгээсээ сураг сонссонгүй холбоо тасрав. Хэд хоногийн дараа хүүг нь өндөр байшин дээрээс унаж нас барсан болохыг цагдаа нар утасдаж мэдэгдэв. Цагдаа нар үүнийг азгүй тохиолдол биш амиа хорлолт гэлээ. Гүн эмгэнэлд автсан эцэг эх хоёр тэр дороо хүүгийнхээ цогцсыг танихаар эмнэлгийн моорог руу очив. Аав ээж хоёр хүүгээ тэр дор нь танив. Харин хэзээ ч төсөөлөөгүй байсан зүйлийг мэдээд харамсан амаа барив. Хүү нь зөвхөн нэг гар, нэг хөлтэй байлаа.

Зарлал мэдээлэл

Эртэч Монгол” 81 дэх ажил хэрэгч уулзалт 2014.04.17-ны Пүрэв гарагийн өглөө 06:30 цагаас УИД-ийн 6 давхарт болно. 

Гэгээрлийн цагаар Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр оролцож "Боловсролын чанарын шинэчлэл" боловсролын тогтолцоонд гарч байгаа өөрчлөлт шинэчлэлийн талаар ярилцаж, мэдээлэл солилцоно.

Лавлах утас: 70127080, 99870290, 88877897

https://www.facebook.com/groups/ertechmongol/

 http://www.facebook.com/groups/ertechmongol/

Гишүүд : 178
Мэдээлэл : 886
Вэб холбоос : 6
Мэдээллийг Үзсэн Тоо : 1679172

Хандив

Та ”Монгол тэмүүлэл”-ийг дэмжиж, ХААН банкин дахь “Монгол тэмүүлэл-Сайхан Монгол орон” – 5011137379 тоот дансанд хандив өргөнө үү!

Login Register





Нэвтрэх
Register